by
1800-1363

Мэдээ мэдээлэл

ХАНГАЙН БҮСИЙН СУРГАЛТ ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛЖ БАЙНА

2018/09/21    1072 Үзсэн   

Тус сургалт нь зүүн бүсийн аймгуудаас эхлэн төвийн болон баруун бүсэд зохион байгуулагдсан. Энэ удаад 2018 оны 9 сарын 20-21-ний өдрүүдэд Дархан-уул аймагт зохион байгуулагдаж 150 гаруй хүн оролцож байна. Уг сургалтаар орон нутгийн захиргааны болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын удирдлагуудад эрүүл мэндийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, даатгуулагч иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанарын хяналт, түүний зохицуулалт, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг цахимжуулах , мэдээллийн технологийн шинэчлэлийн хүрээнд цахим эмийн жорыг үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлээр шинэ мэдлэг, мэдээллийг олгохоор Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дархан- уул аймгуудын эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад болон төлөөллүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй