by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай эмийг нийслэлийн 6 эмийн сан иргэдэд тогтмол тасралтгүй олгоно.

2020/04/29    977 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас  Ковид-19 цар тахлын  онцгой байдлын үед иргэдийг удаан хугацааны туршид хэрэглэдэг зарим эмээр тогтмол тасралтгүй хангах зорилгоор эдгээр эмийг борлуулах хүчин чадал бүхий эмийн санг сонгон шалгаруулах ажлыг зохион байгууллаа.

Сонгон шалгаруулалтад нийт 13 аж ахуйн нэгжийн 22 эмийн сан оролцсоноос даатгуулагчдад үйлчлэх хүрээ, байршлыг харгалзан дараахь 4 аж ахуйн нэгжийн нийт 6 эмийн санг шалгаруулж даатгалын гэрээ байгууллаа. Үүнд :

  1. Чингэлтэй дүүрэг МИЭК – Чингэлтэй эмийн сан
  2. Сүхбаатар дүүрэг МИЭК – Төв эмийн сан
  3. Сүхбаатар дүүрэг Азифарм – Сүхбаатар эмийн сан
  4. Сүхбаатар дүүрэг Анхны нахиа эмийн сан
  5. Баянгол дүүрэг Гашуунбулаг эмийн сан
  6. Баянзүрх дүүрэг Гашуунбулаг фарм эмийн сан

Эдгээр эмийн сангаас иргэд эмчийн жорын дагуу эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр  уналт, таталтын эсрэг, бамбай булчирхайн даавар, түүний эсрэг эм, салга өвчнийг эмчлэх, нүдний чинэрээ эмчлэх зэрэг удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай эмээ авах боломжтой болно.

Тус эмийн сангууд  дараахь 40 гаруй худалдааны нэршил бүхий эмээр энэ оны 05-р сарын 01-ний өдрөөс эхлэн иргэдэд үйлчилж эхлэх  юм.

41 em -converted (1)

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй