by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2019/12/25    396 Үзсэн   

                                                                                                                                                                          төсөл

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

2020 оны … сарын …. өдөр                                           Дугаар …                            Улаанбаатар хот

 

Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 14.8.6 дахь заалт, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хууль,  Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2017 оны 27 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (орон тооны бус)-ийн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

  1. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2018 оны “Журам батлах тухай” 19 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан 35-45 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багцын 7 дугаар мөрөнд, 46-64 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх үзлэгийн “Багц-I”-ын 7 дугаар мөрөнд, “Багц-II”-ын 5 дугаар мөрөнд, 65-дээш насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багцын 4 дүгээр мөрөнд тус тус Бэлгийн замаар дамжих халдварын илрүүлэг (тэмбүү, заг хүйтэн, ХДХВ илрүүлэх шинжилгээ)-ийг шинээр нэмж, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг 10000 төгрөгөөр тогтоосугай.
  2. Урьдчилан сэргийлэх үзлэгийн багцын Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх нийт төлбөрийн хэмжээг дараах байдлаар өөрчилсүгэй.

2.1. 35-45 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багцын нийт-58000 төгрөг гэснийг 68000 төгрөг гэж;

2.2. 46-64 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх үзлэгийн “Багц-I”-ын нийт-60000 төгрөг гэснийг 70000 төгрөг гэж;

2.3. 46-64 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх үзлэгийн “Багц-II”-ын нийт-65000 төгрөг гэснийг 75000 төгрөг гэж;

2.4. 65-дээш насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх үзлэгийн нийт-38000 төгрөг гэснийг 48000 төгрөг гэж тус тус өөрчилсүгэй.

  1. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар /Г.Баясгалан/-т ДААЛГАХ нь:

3.1. Даатгуулагчид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн

байгууллагатай даатгалын гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;

3.2. Тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбогдуулан програм хангамжид нэмэлт, өөрчлөлт оруулах;

  1. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын алба /Л.Номин/-д үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                                   Д.САРАНГЭРЭЛ

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй