by
7010-1128

ТАНД ТУСАЛЪЯ

Түгээмэл асуулт хариулт

Харьяалал харгалзахгүй эмээ авч болох уу? Хэдэн нэр төрлийн эмийг хэдэн хувиар хөнгөлдөг вэ?

Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталлаа.Шинэчилсэн жагсаалтаар 173 ерөнхий нэршлийн 650 гаруй худалдааны нэрийн эмэнд 20-80 %-ийн, хүүхдийн зайлшгүй шаардлагатай 61 ерөнхий нэршлийн 170 гаруй худалдааны нэрийн эмэнд 50-80 %-ийн хөнгөлөлтийг үзүүлнэ. Харьяалал харгалзахгүй.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ заавал нөхөн төлөх ёстой юу? Хэдэн төгрөг төлөх вэ Чөлөөлөх ямар боломж байдаг вэ?

Эрүүл мэндийн даатгал нь албан журмын даатгал учир нөхөн төлөх учиртай. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлд даатгуулагчийн төрөл, хувь хэмжээг заасан бөгөөд Монгол улсын засгийн газраас төлөх шимтгэлийн хэмжээг тогтоодог. Энэ оны шимтгэлийн хэмжээг Засгийн газрын 2018 оны 401 дугаар тогтоолоор баталж өмнөх оны шимтгэлийг нөхөн төлүүлэх заалт хэвээр байгаа тул манай байгууллага нь Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хувийн эмнэлэгт хийлгэсэн оношилгоо шинжилгээний төлбөрийг даатгалаас төлүүлж болох уу?

Манай байгууллагатай гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг тооцохтой холбоотой харилцааг зохицуулсан журам байдаг. Уг журамд өвчний учир эмчийн бичсэн заалтын дагуу хийгдсэн оношилгоо, шинжилгээний төлбөрийг төрийн өмчийн эрүүл мэдийн байгууллагуудад эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр заасан байдаг.

Эмийн үнэ яагаад харилцан адилгүй байна вэ?

Манай байгууллагатай гэрээ бүхий эмийн сангууд нь Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх жагсаалтаар батласан үнийн дээд хязгаарыг баримтлан ажиллах ёстой. Даатгуулагчдад мэдээлэл нээлттэй байх үүднээс уг жагсаалтыг гэрээт эмийн сан бүр ил байршуулсан байдаг тул лавлах нягтлах боломжтой юм. Манай байгууллага нь үнийн дээд хязгаарыг хэтрүүлсэн эсэхэд хяналт тавьж ажилладаг бөгөөд эм нь үйлдвэрлэгдсэн газар, монгол улсад хаанаас худаалдаанд оруулж ирсэн зэргээс шалтгаалан харилцан адилгүй үнэтэй байдаг.

Хэвтэн эмчлүүлэхдээ гаднаас авсан мөн эм тарианы мөнгийг хаанаас авах вэ?

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлд тусламж үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагын эрх болон үүргийн тухай заасан байдаг. Үүнд даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа, материалын зардлыг өөрөөр нь гаргуулсан тохиолдолд зах зээлийн жишиг үнээр тооцон буцаан олгох үүрэгтэй тул хэвтүүлэн эмчлүүлсэн эмнэлгийн санхүүгийн газарт хандан өргөдөл гарган шийдвэрлүүлнэ.

Хөдөө орон нутгийн хүн хаана шимтгэлээ төлж дэвтрээ баталгаажуулах вэ?

Өөрийн харьяа оршин суугаа газрын нийгмийн даатгалын хэлтэст хандан шимтгэлээ төлөн дэвтрээ баталгаажуулна.

В,С вирус тоолох шинжилгээг хаана хийлгэх вэ?

Уг оношилгоо, шинжилгээ хийх эрүүл мэндийн байгууллагын сонгон шалгаруулалт явагдаж, улсын болон хувийн хэвшлийн 22 лабораториор дамжуулан гүйцэтгэхээр  гэрээ байгуулан ажиллаж байна.

Гадаадад эмчилгээ хийлгэсэн хүнд даатгалаас нөхөн олговор байдаг уу?

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх хэсэгт Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагаас сонгон шалгаруулж гэрээ байгуулан ажиллахаар хуульчилсан байдаг.

Өндөр үнэтэй хагалгаа хийлгэхэд төлсөн төлбөрөө эрүүл мэндийн даатгалаас авч болох уу?

Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөгтэй зарим сэргээн засах үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протезийн жагсаалт, түүний жишиг үнэ даатгалын сангаас олгох төлбөрийн хэмжээний дагуу тусламж үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагад олгохоор зохицуулсан байдаг.

Даатгалаа хэрхэн шилжүүлэн тооцуулах вэ?

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасны дагуу шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагч тухайн жилийн дээд хязгаараас давсан тохиолдолд гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр, түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулахаар хуульчилсан байдаг.

Хүүхдээ асарч байгаа ээж эрүүл мэндийн даатгалаа хэрхэн төлөх вэ?

Хүүхдээ 2 / ихэр бол 3/ нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/-ийн шимтгэлийг төр хариуцдаг тул оршин суугаа хаягын дагуу нийгмийн даатгалын хэлтэст хандан дэвтэртээ баталгаажуулалт хийлгээрэй. Шимтгэл төлөлтийн төрөл өөрчлөгдөх бүрт заавал бүртгэлийн мэдээллээ шинэчлэх ёстой байдаг.

Даатгалтай даатгалгүй байхын ялгаа юу вэ?

Эрүүл мэндийн даатгалд хамрагдснаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг тогтоосон хэмжээгээр төлүүлэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдээ хуваалцах боломжтой. Харин даатгалгүй бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлаа 100 хувь өөрөө хариуцах мөн эрүүл мэндийн даатгал нь заавал төлөх албан журмын даатгал тул төлөөгүй байсан хугацаагаа нөхөн төлөх мөн дээр нь торгуул төлөх шийтгэлийн арга хэмжээтэй байдаг.

Даатгалын гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд яаж авах вэ?

Оршин суугаа хаягийн дагуу Нийгмийн даатгалын хэлтэст иргэний үнэмлэх очин авах боломжтой юм.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлбөл нийт хэдэн төгрөг болох вэ?

Урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд яаж хамрагдах вэ?

Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээс сүүлийн 5 жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг үндэслэн Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношлогоонд хамруулж байна. Ингэхдээ 4-н насны /18-34, 35-45, 46-64, 65-аас дээш/ ангиллаар үзлэгүүдийг багцлан хамруулна. Бүх насны ангилалд эмчийн ерөнхий үзлэг, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, халдварт бус өвчний бүрдмэл үнэлгээ хийгдэх ба энэ үзлэг дээр суурилан эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэн дараагийн үзлэгт хамруулна. Та урьдчилан сэргийлэх үзлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн мэдээллийг гэрээт байгууллагууд дотроос үзнэ үү.

"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөрийн хүрээнд 6-аас дээш насны хүүхэд үзэх үү?

Эрүүл мэндийн сайдын баталсан  “Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг зохион байгуулах ажлын удирдамж”-д зааснаар  2019 онд эхний ээлжид 2-6 насны хүүхэд уг хөтөлбөрт  нэг удаа хамрагдах ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд хамрагдах боломжтой юм.

Хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авалт зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлнэ.

Сонгон шалгаруулалт тэнцсэн хэвшлийн шүдний эмнэлгийн мэдээллийг гэрээт байгууллагууд дотроос үзнэ үү.

Хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа эмийн сангийн мэдээллийг хаанаас авч болох вэ?

ЭМД-н сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээ бүхий эмийн сангийн мэдээллийг www.emd.gov.mn сайтын Эмийн сангуудын төсвийг  харах боломжтой мөн 7010-1128 утсаар лавлаад дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байгаа

Санал хүсэлт

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй