by
1800-1363

Мэдээ мэдээлэл

ТАНД ТУСАЛЪЯ: Элэгний В, С вирусын эмийн жорыг хаана бичүүлэх вэ?

2021/01/20    1917 Үзсэн   
No photo description available.
ТАНД ТУСАЛЪЯ: Эрүүл мэндийн даатгалын лавлах 1800-1363 дугаарын утсанд элэгний B, C вирусын эмийн жорыг бичүүлэхтэй холбоотой асуултууд ирж байна. Тодруулбал, “Сайн байна уу. Би хөдөө орон нутагт амьдардаг. Хотод ирээд Элэг бүтэн монгол хөтөлбөрт хамрагдаж шинжилгээ өгөхөд элэгний B, C вирустэй гэж гарсан. Элэгний В, С эмийн жороо хаана очиж бичүүлж авах вэ?” гэж асуусан иргэнд хариулт өгье.
🟧Элэгний В вирусын эмний цахим жорыг Өрх, Сум тосгоны эрүүл мэндийн төвийн эмчид үзүүлж, бичүүлнэ.
🟩Харин В, С вирусын эмийг Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Нэгдсэн эмнэлэг, Тусгай эмнэлэг, Клиникийн эмнэлэг зэрэг бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагын ЭМДЕГ-ын даргын тушаалаар баталгаажсан B, C вирусын жор бичих эрх бүхий эмч нарт үзүүлж, цахим жороо бичүүлэх боломжтой.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй