by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Сонгон шалгаруулалтын урилга  

2021/05/05    2509 Үзсэн   

2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр                                                                      Улаанбаатар хот

               Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16.1.4 дэх заалт, Коронавируст халдвар /ковид-19/-ын эрсдэлийг бууруулах, иргэд, даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах үйл ажиллагаа”-г зохион байгуулах гэж байна.

Иймд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай “Даатгалын гэрээ” байгуулаагүй, Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа, тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн, орчин үеийн нарийн мэргэжлийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангагдсан, Коронавирусийн халдвар /ковид-19/-ын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүчин чадал бүхий эрүүл мэндийн байгууллагыг сонгон  шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Монгол Улсад коронавирусийн цар тахлын дотоод халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор улс даяар Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Монгол улсын засгийн газрын “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоол хэрэгжиж байна.

Иймд сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгууллагуудын материалыг 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд доорх цахим хаягаар ирүүлнэ үү.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй эмнэлэг нь дор дурьдсан баримт бичгийг бүрдүүлж цахимаар ирүүлнэ.


Эмнэлгийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай байгууллагын албан хүсэлт;
  2. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  3. Магадлан итгэмжлэлийн батламжийн хуулбар;
  4. Байгууллагын дотоод зохион байгуулалт, байршлын бүдүүвч зураг;
  5. Батлагдсан орны тоог хуваарилсан байгууллагын даргын шийдвэр;
  6. Тухайн эрүүл мэндийн байгууллагын бүтэц, орон тоо баталсан шийдвэр;
  7. Тусгай зөвшөөрөлд заасан тусламж, үйлчилгээний төлбөрийг баталсан  даргын тушаалын хуулбар;
  8. Тусламж, үйлчилгээг үзүүлэх мэргэшсэн хүний нөөцийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /лиценз/, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар;
  9. Нийгмийн даатгалын  шимтгэл төлөлтийн 2021 оны 1, 2, 3 дугаар сарын  тайлан /НД-7, НД-8 маягтаар/;
  10. Тухайн байгууллагын орлогын албан татварын 2020 оны жилийн эцсийн тайлан;
  11. Тусламж, үйлчилгээний чанарын албаны төлөвлөгөө, тайлан;
  12. Зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийн жагсаалт;
  13. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үндсэн үзүүлэлтүүдийн мэдээлэл /өвчлөл, орны фонд ашиглалт, дундаж ор хоног, … /;
  14. 2021 оны чанарын болон сувилахуйн тусламж, үйлчилгээний төлөвлөгөө.
  15. Коронавируст халдвар /ковид-19/-ын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрсөн Улсын онцгой комисс, эрүүл мэндийн сайдын тушаал шийдвэрийн хуулбар

 

 

Материал хүлээн авах цахим хаяг: murun.suvd@gmail.com

Холбоо барих утасны дугаар: 70101159, 91918138 /Ж.Сувд/

 

Баримт бичгийг бүрдүүлэхтэй холбоотой шаардлагатай холбоосууд:

ЭМДҮЗ-ийн 2018 оны 09 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг доорх линк холбоосоос 

http://www.emd.gov.mn/%d1%8d%d0%bc%d0%b4%d2%af%d0%b7-%d0…/ татаж авна уу.

Тус сонгон шалгаруулалтын урилгыг “Зууны мэдээ “сонины 2021 оны 5-р сарын 05-ны өдрийн №90 (6567) дугаарын 4-р нүүрнээс үзнэ үү.

 

 

 

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй