by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Сонгон шалгаруулалтын урилга

2021/02/05    2262 Үзсэн   

                                                                               Улаанбаатар хот

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16.1.4 дэх заалт, Эх, нярай, хүүхэд, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах үйл ажиллагаа”-г зохион байгуулах гэж байна.

Иймд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай “Даатгалын гэрээ” байгуулаагүй, Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа, тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн, орчин үеийн нарийн мэргэжлийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангагдсан, эх, нярай, хүүхэд, эмэгтэйчүүдийн төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүчин чадал бүхий  эрүүл мэндийн байгууллагыг сонгон  шалгаруулалтад оролцохыг урьж байна.


Эмнэлгийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай байгууллагын албан хүсэлт;
  2. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  3. Магадлан итгэмжлэлийн батламжийн хуулбар;
  4. Байгууллагын дотоод зохион байгуулалт, байршлын бүдүүвч зураг;
  5. Батлагдсан орны тоог хуваарилсан байгууллагын даргын шийдвэр;
  6. Тухайн эрүүл мэндийн байгууллагын бүтэц, орон тоо баталсан шийдвэр;
  7. Тусгай зөвшөөрөлд заасан тусламж, үйлчилгээний төлбөрийг баталсан  даргын тушаалын хуулбар;
  8. Тусламж, үйлчилгээг үзүүлэх мэргэшсэн хүний нөөцийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /лиценз/, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар;
  9. Нийгмийн даатгалын  шимтгэл төлөлтийн 2021 оны 1 дүгээр сарын  тайлан /НД-7, НД-8 маягтаар/;
  10. Тухайн байгууллагын орлогын албан татварын 2020 оны жилийн эцсийн тайлан;
  11. Тусламж, үйлчилгээний чанарын албаны төлөвлөгөө, тайлан;
  12. Зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийн жагсаалт;
  13. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үндсэн үзүүлэлтүүдийн мэдээлэл /өвчлөл, орны фонд ашиглалт, дундаж ор хоног, … /;
  14. 2020 оны чанарын болон сувилахуйн тусламж, үйлчилгээгий төлөвлөгөө.

 

Монгол Улсад коронавирусийн цар тахлын дотоод халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор улс даяар Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Монгол улсын засгийн газрын “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоол хэрэгжиж байна.

Иймд сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй байгууллагуудын материалыг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд доорх цахимаар ирүүлнэ үү.

Материал хүлээн авах цахим хаяг: delgerjargal.t@emd.gov.mn

Холбоо барих утасны дугаар: 70101159, 99159191 /Т.Дэлгэржаргал/

Баримт бичгийг бүрдүүлэхтэй холбоотой шаардлагатай холбоосууд:

ЭМДҮЗ-ийн 2018 оны 09 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг доорх линк холбоосоос 

http://www.emd.gov.mn/%d1%8d%d0%bc%d0%b4%d2%af%d0%b7-%d0…/ татаж авна уу.

Тус сонгон шалгаруулалтын урилгыг “Зууны мэдээ “сонины 2021 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн дугаарын 6, 7-р нүүрнээс үзнэ үү.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй