by
1800-1363

Мэдээ мэдээлэл

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА /Хэнтий аймаг эмийн сан/

2020/02/17    454 Үзсэн   

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2020 оны 02 сарын 17-ны өдөр

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтын дагуу Хэнтий аймгийн хүснэгтэд заасан 17 сум, 3 тосгоны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, тусгай зөвшөөрөл бүхий, эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг иргэд-даатгуулагчдад үзүүлэх сумын эрүүл мэндийн төвийн эмийн санг сонгон шалгаруулах үйл ажиллагаа”-г зохион байгуулах гэж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй эмийн сангууд нь доорх баримт бичгийг бүрдүүлж, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасагт 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 17:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.

           ХЭНТИЙ АЙМАГ
1 Биндэр сум
2 Хэрлэнбаян-Улаан тосгон
3 Баянхутаг сум
4 Бор-Өндөр сум
5 Батноров сум
6 Баян-Овоо сум
7 Өмнөдэлгэр сум
8 Дархан сум
9 Батширээт сум
10 Баян-Адрага сум
11 Жаргалтхаан сум
12 Бэрх сум
13 Өлзийт тосгон
14 Цэнхэрмандал сум
15 Норовлин сум
16 Галшар сум
17 Мөрөн сум
18 Гурванбаян тосгон
19 Дэлгэрхаан сум
20 Баянмөнх сум

 

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1.  Сонгон шалгаруулалтад оролцох тухай байгууллагын албан хүсэлт (ЭМДҮЗ-ийн тогтоолоор баталсан эмийн үнийн дээд хязгаарыг хүлээн зөвшөөрсөн тухай заавал дурдсан байх);
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  4. Сум, баг, хорооны тодорхойлолт;
  5. Эмийн сангийн байрны барилга байгууламжийн гадаад, дотоод зохион байгуулалт, байршлын бүдүүвч зураг, фото зураг, тайлбарын хамт;
  6.  Тухайн эмийн сангийн бүтэц, орон тоо баталсан шийдвэр;
  7. Хүний нөөцийн мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;
  8.  Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны тайлангийн хуулбар /НД-7, НД-8 маягтаар/;
  9.  Орлогын албан татвар төлөлтийн 2019 оны тайлангийн хуулбар, татварын байгууллагын тодорхойлолт;
  10. Аймгийн эрүүл мэндийн газарт гаргаж өгсөн 2019 оны үйл ажиллагааны тайлан;
  11.  Эрүүл мэндийн даатгалын цахим системд холбогдох боломжтойг нотлох баримт (интернет үйлчилгээний гэрээ, комьпютер, тоног төхөөрөмжийн жагсаалт) ;
  12.  Нэмүү өртгийн албан татварын урамшууллын систем (НӨАТУС)-д холбогдсон байх (төлбөрийн баримт);
  13.  Эм ханган нийлүүлэх байгууллагатай байгуулсан гэрээний хуулбар.

Бүрдүүлсэн баримт бичгийг ирүүлэх хаяг, хүлээн авах албан тушаалтан:

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн байр, Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга С.Хэнчмэдэхгүй /утас-99737199/, мэргэжилтэн Д.Оюунбадам /утас-99569066/

“Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын www.emd.gov.mn цахим хуудаснаас татаж авна уу.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй