by
7010-1128

Мэдээ мэдээлэл

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2019/01/21    1615 Үзсэн   

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16.1.4 дэх заалт болон Эрүүл мэндийн сайдын 2018 оны “Эрх шилжүүлэх тухай” А/496 тоот тушаалын дагуу “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах гемодиализын тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах үйл ажиллагаа”-г зохион байгуулах гэж байна.

Энэхүү сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14.9.6-д зааснаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 09 тоот тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ын хүрээнд явагдана.

Аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, эмнэлгийн эсвэл гемодиализийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй эрүүл мэндийн байгууллага нь дор дурдсан баримт, бичгийг бүрдүүлж, битүүмжлэн 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 12:00 цагаас өмнө Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ирүүлнэ үү.

 

Эрүүл мэндийн байгууллагын бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай байгууллагын албан хүсэлт;
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  4. Магадлан итгэмжлэлийн батламжийн хуулбар /зөвхөн гемодиализын тусламж үйлчилгээ үзүүлдэг, магадлан итгэмжлэлийн журамд тусгагдаагүй эрүүл мэндийн байгууллагаас шаардахгүй/;
  5. Байгууллагын дотоод зохион байгуулалт, байршлын бүдүүвч зураг, тайлбарын хамт /фото зураг/;
  6. Батлагдсан орны тоог хуваарилсан байгууллагын даргын шийдвэр;
  7. Тухайн эрүүл мэндийн байгууллагын бүтэц, орон тоо баталсан шийдвэр;
  8. Гемодиализын тусламж, үйлчилгээний төлбөрийг баталсан даргын тушаалын хуулбар;
  9. Тусламж, үйлчилгээг үзүүлэх мэргэшсэн хүний нөөцийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /лиценз/, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар;
  10. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2018 оны тайлангийн хуулбар /НД-7, НД-8 маягтаар/;
  11. Орлогын албан татварын 2018 оны тайлангийн хуулбар;
  12. Шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэлийн жагсаалт /Цахилгааны нэмэлт үүсгүүр, диализын аппарат, хяналт, тохируулга, засвар үйлчилгээний тэмдэглэлийн хуулбар, техникийн паспорт, хяналт тохируулга хийх эрх бүхий байгууллагын гэрээ/;
  13. Чанарын шаардлага хангасан уусмал нийлүүлэх гэрээний хуулбар эсвэл уусмал бэлтгэх тоног төхөөрөмжийн баталгаажилт, технологийн заавар
  14. Нэг удаагийн хэрэглээний диализатор, магистралын нөөцийн хангалтыг батлах баримт бичгийн хуулбар
  15. Усны шинжилгээний хяналтыг баталгаажуулах баримт бичиг /сар бүрийн усны шинжилгээ хийсэн баримт тэмдэглэл, баталгаажсан лабораторитой байгуулсан гэрээний хуулбар/
  16. Үзүүлсэн тусламж, үйлчилгээний сүүлийн 2 жилийн үндсэн үзүүлэлтүүд /өвчлөл, орны фонд ашиглалт, дундаж ор хоног зэрэг/;
  17. 2018 оны гемодиализын тусламж үйлчилгээний чанарын хэрэгжилтийн тайлан, 2019 оны төлөвлөгөө;
  18. Эрүүл мэндийн даатгалын цахим системд холбогдох боломжтойг нотлох баримт /интернет үйлчилгээний гэрээ, компьютер, хурууны хээ уншигч төхөөрөмж, тоног төхөөрөмжийн жагсаалт/;
  19. Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем /НӨАТУС/-д холбогдсон байх /төлбөрийн баримт/;
  20. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт

 Бүрдүүлсэн баримт бичгийг ирүүлэх хаяг, хүлээн авах албан тушаалтан:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Сонгон шалгаруултыг зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Баярхүү /603 тоот өрөө/.

“Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг   Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын www.emd.gov.mn цахим хуудас эрх зүйн акт ЭМДҮЗТ-с татаж авна уу.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй