by
7010-1128

Мэдээ мэдээлэл

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА /Өмчийн бүх хэлбэрийн эмнэлэг, сувилал, эмийн сангууд/

2018/07/06    10753 Үзсэн   

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2018 оны 07 сарын 06 – 07.20

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16.1.4 дэх заалт, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах үйл ажиллагаа”-г зохион байгуулах гэж байна.

Энэхүү сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14.9.6-д зааснаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 09 тоот  тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ын хүрээнд явагдана.

Аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн 2-оос дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн эмнэлэг, сувилал /Нийслэлийн хэмжээнд 15-аас доошгүй ор бүхий хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага/, эмийн сангуудыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй эмнэлэг, сувилал, эмийн сан нь дор дурдсан баримт, бичгийг бүрдүүлж, битүүмжлэн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагаас өмнө тухайн аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасагт, Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ирүүлнэ үү.

Жич: Сонгон шалгаруулалтад шинээр буюу анх удаа оролцож байгаа аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын материалыг Улаанбаатар хот, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хүлээн авч шалгаруулна.

Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан эмнэлэг, сувилалын жилийн эцсийн тайлангийн үнэлгээг сонгон шалгаруулалтад харгалзан үзнэ.

Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх нийслэл, орон нутгийн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтад тодорхой шалтгааны улмаас оролцоогүй, тэнцээгүй эрүүл мэндийн төвүүд нь энэ сонгон шалгаруулалтад оролцох боломжтой. Ийм тохиолдолд 2018 оны 06 сарын 08-ны өдрийн сонгон шалгаруулалтын урилгад заасан бичиг баримтыг бүрдүүлэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ирүүлнэ. Сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн төвүүд нь 2019-2020 онд тусламж, үйлчилгээг үзүүлэх албан хүсэлтээ заавал ирүүлэх шаардлагатай.

Нэг. Эмнэлэг, сувиллын бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1.  Сонгон шалгаруулалтад оролцох тухай байгууллагын албан хүсэлт /Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1-д заасан тусламж, үйлчилгээний багцаас ямар төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухайгаа дурьдсан байх/;
  2.  Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3.  Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  4.  Магадлан итгэмжлэлийн батламжийн хуулбар;
  5.  Байгууллагын дотоод зохион байгуулалт, байршлын бүдүүвч зураг, тайлбарын хамт;
  6.  Батлагдсан орны тоог хуваарилсан байгууллагын даргын шийдвэр;
  7.  Тухайн эрүүл мэндийн байгууллагын бүтэц, орон тоо баталсан шийдвэр;
  8.  Тусгай зөвшөөрөлд заасан тусламж, үйлчилгээний төлбөрийг баталсан  даргын тушаалын хуулбар;
  9.  Тусламж, үйлчилгээг үзүүлэх мэргэшсэн хүний нөөцийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /лиценз/, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар;
  10.  Хувийн хэвшлийн эмнэлэг, сувиллын хувьд нийгмийн даатгалын  шимтгэл төлөлтийн 2017 оны болон 2018 оны эхний 6 сарын  тайлангийн хуулбар /НД-7, НД-8 маягтаар/;
  11.  Хувийн хэвшлийн эмнэлэг, сувиллын хувьд орлогын албан татварын 2017 оны болон 2018 оны хагас жилийн тайлангийн хуулбар;
  12.  Шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэлийн жагсаалт;
  13.  Үзүүлсэн тусламж, үйлчилгээний сүүлийн 2 жилийн үндсэн үзүүлэлтүүд /өвчлөл, орны фонд ашиглалт, дундаж ор хоног зэрэг/; 2017 оны чанарын болон сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулах төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, 2018 оны төлөвлөгөө;
  14.  Эрүүл мэндийн даатгалын цахим системд холбогдох боломжтойг нотлох баримт /интернет үйлчилгээний гэрээ, компьютер, тоног төхөөрөмжийн жагсаалт/;
  15.  Нэмүү өртгийн албан татварын урамшууллын систем /НӨАТУС/-д холбогдсон байх /төлбөрийн баримт/;

Хоёр. Эмийн сангийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. ЭМДҮЗ-ийн тогтоолоор баталсан эмийн үнийн дээд хязгаарыг зөвшөөрсөн эмийн сангийн сонгон шалгаруулалтад оролцох тухай албан хүсэлт;
  2.  Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3.  Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  4.  Эмийн сангийн зохион байгуулалт, байршлын бүдүүвч зураг, тайлбарын хамт;
  5.  Тухайн эмийн сангийн бүтэц, орон тоо баталсан шийдвэр;
  6.  Хүний нөөцийн мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;
  7.  Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны болон 2018 оны эхний 6 сарын тайлангийн хуулбар /НД-7, НД-8 маягтаар/;
  8.  Орлогын албан татвар төлөлтийн 2017 оны болон 2018 оны хагас жилийн тайлангийн хуулбар;
  9. Үйл ажиллагааны сүүлийн 2 жилийн тайлан;
  10.  Эрүүл мэндийн даатгалын цахим системд холбогдох боломжтойг нотлох баримт /интернет үйлчилгээний гэрээ, компьютер, тоног төхөөрөмжийн жагсаалт/;
  11.  Нэмүү өртгийн албан татварын урамшууллын систем (НӨАТУС)-д холбогдсон байх /төлбөрийн баримт/;
  12.  Эм ханган нийлүүлэх байгууллагатай байгуулсан гэрээний хуулбар.

Бүрдүүлсэн баримт бичгийг ирүүлэх хаяг, хүлээн авах албан тушаалтан:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар,
Эмнэлэг, сувиллын сонгон шалгаруултыг зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Баярболд, Н.Нямдэлгэр /505 тоот өрөө/. Эмийн сангийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Д.Ууганбаяр, Б.ЭнхАюуш /501 тоот өрөө/.

“Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж,  үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг ҮЗЭХ

 

  ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

 

 

 

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй