by
7010-1128

Мэдээ мэдээлэл

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА / Эмнэлэг/Өмнөговь аймгийн Даланзадгад сум /сувилал/, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум /Сум дундын эмнэлэг/, Хөвсгөл аймгийн Мөрөн сум /Хувийн хэвшлийн эмнэлэг/, Нийслэлийн Баянзүрх дүүрэг /Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага/, Баянголд дүүрэг 6 дугаар хороо /Сувилал/

2019/05/28    356 Үзсэн   

                                 СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр                                                      Улаанбаатар хот

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16.1.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад сум /сувилал/, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум /Сум дундын эмнэлэг/, Хөвсгөл аймгийн Мөрөн сум /Хувийн хэвшлийн эмнэлэг/, Нийслэлийн Баянзүрх дүүрэг /Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага/,  Баянголд дүүрэг 6 дугаар хороо /Сувилал/ гэсэн байршил, эрүүл мэндийн байгууллагын төрлөөр “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах үйл ажиллагаа”-г зохион байгуулах гэж байна.

Энэхүү сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14.9.6-д зааснаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 09 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ын хүрээнд явагдана.

Аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн 2-оос дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн эмнэлэг, сувиллыг /Нийслэлийн хэмжээнд 15-аас доошгүй ор бүхий хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага/ сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй эмнэлэг, сувилал нь дор дурдсан баримт, бичгийг бүрдүүлж, битүүмжлэн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас өмнө  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ирүүлнэ үү.

Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан эмнэлэг, сувиллын жилийн эцсийн тайлангийн үнэлгээг сонгон шалгаруулалтад харгалзан үзнэ.

Нэг. Эмнэлэг, сувиллын бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. 1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай байгууллагын албан хүсэлт /Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1-д заасан тусламж, үйлчилгээний багцаас ямар төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухайгаа дурьдсан байх/;
  2. 2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. 3. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  4. 4. Магадлан итгэмжлэлийн батламжийн хуулбар;
  5. 5. Байгууллагын дотоод зохион байгуулалт, байршлын бүдүүвч зураг, тайлбарын хамт;
  6. 6. Батлагдсан орны тоог хуваарилсан байгууллагын даргын тушаалын хуулбар;
  7. 7. Тухайн эрүүл мэндийн байгууллагын бүтэц, орон тоо баталсан тушаалын хуулбар;
  8. 8. Тусгай зөвшөөрөлд заасан тусламж, үйлчилгээний төлбөрийг баталсан  даргын тушаалын хуулбар;
  9. 9. Тусламж, үйлчилгээг үзүүлэх мэргэшсэн хүний нөөцийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар;
  10. 10. Нийгмийн даатгалын  шимтгэл төлөлтийн 2018 оны болон 2019 оны эхний 4 сарын  тайлангийн хуулбар /НД-7, НД-8 маягтаар/;
  11. 11. Орлогын албан татварын 2018 оны тайлангийн хуулбар;
  12. 12. Шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэлийн жагсаалт, зураг;

(жагсаалтыг тухайн байгууллагын удирдлага баталгаажуулсан байх)

  1. 13. Тусламж, үйлчилгээний сүүлийн 2 жилийн үндсэн үзүүлэлтүүд /өвчлөл, орны фонд ашиглалт, дундаж ор хоног зэрэг/;
  2. 14. 2018 оны чанарын болон сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулах төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, 2019 оны төлөвлөгөө;
  3. 15. Эрүүл мэндийн даатгалын цахим системд холбогдох боломжтойг нотлох баримт /интернет үйлчилгээний гэрээ, компьютер, тоног төхөөрөмжийн жагсаалт/;
  4. 16. Нэмүү өртгийн албан татварын урамшууллын систем /НӨАТУС/-д холбогдсон байх /төлбөрийн баримт/;

Бүрдүүлсэн баримт бичгийг ирүүлэх хаяг, хүлээн авах албан тушаалтан:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын байр, 502 тоот өрөө; Тусламж үйлчилгээний чанарын газрын мэргэжилтэн Ж.Энхбилэг  Утас: 70101116, 99049244.

“Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж,  үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг татаж авна уу.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй