by
7010-1128

Мэдээ мэдээлэл

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА / ЭМИЙН САН /

2019/02/02    1925 Үзсэн   

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2019 оны 02 сарын 04-ний өдөр

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтын дагуу Завхан аймгийн Асгат, Их-Уул, Яруу сум, Говь-Алтай аймгийн Алтай сум, Баянтоорой тосгон, Баян-Өлгий аймгийн Алтай, Булган, Буянт сум, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд, Эрдэнэ баг, Сэлэнгэ аймгийн, Сант сум, Бугант тосгон, Өмнөговь аймгийн Ханхонгор сум, Нийслэлийн Багануур дүүргийн 2, 4 ,5-р хороо, Багахангай дүүргийн 1-р хороо, Баянгол дүүргийн 9, 16-р хороо, Баянзүрх дүүргийн 17, 21-р хороо, Налайх дүүргийн 1, 6-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 1, 23, 32-р хороо, Сүхбаатар дүүргийн 13, 19, 20-р хороо, Хан-Уул дүүргийн 5, 8-р хороо, Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 13, 14, 17, 19-р хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, тусгай зөвшөөрөл бүхий даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээ үзүүлэх эмийн санг сонгон шалгаруулах үйл ажиллагаа”-г зохион байгуулах гэж байна.

Энэхүү сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.11-д зааснаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 09 тоот  тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ын хүрээнд явагдана.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй дээр дурьдсан сум, тосгон, хороодод үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн эмийн сангууд нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт, орон нутгийн эмийн сангууд нь тухайн аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасагт доорх баримт бичгийг бүрдүүлж, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 12:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1.  Сонгон шалгаруулалтад оролцох тухай байгууллагын албан хүсэлт (ЭМДҮЗ-ийн тогтоолоор баталсан эмийн үнийн дээд хязгаарыг хүлээн зөвшөөрсөн тухай заавал дурдсан байх);
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  4. Хорооны тодорхойлолт;
  5. Эмийн сангийнбайрны барилга байгууламжийн гадаад, дотоод зохион байгуулалт, байршлын бүдүүвч зураг, фото зураг, тайлбарын хамт;
  6.  Тухайн эмийн сангийн бүтэц, орон тоо баталсан шийдвэр;
  7. Хүний нөөцийн мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;
  8.  Нийгмийн даатгалыншимтгэл төлөлтийн 2018 оны болон 2019 оны эхний 1 сарын тайлангийн хуулбар /НД-7, НД-8 маягтаар/;
  9.  Орлогын албан татвар төлөлтийн 2018 оны тайлангийн хуулбар, цахимаар авсан татварын тодорхойлолт;
  10. Нийслэл, аймгийн эрүүл мэндийн газарт гаргаж өгсөн үйл ажиллагааны сүүлийн 2 жилийнтайлан;
  11.  Эрүүл мэндийн даатгалын цахим системд холбогдох боломжтойг нотлох баримт (интернет үйлчилгээний гэрээ, комьпютер, тоног төхөөрөмжийн жагсаалт) ;
  12.  Нэмүү өртгийн албан татварын урамшууллын систем (НӨАТУС)-д холбогдсон байх (төлбөрийн баримт);
  13.  Эм ханган нийлүүлэх байгууллагатай байгуулсан гэрээний хуулбар.

Бүрдүүлсэн баримт бичгийг ирүүлэх хаяг, хүлээн авах албан тушаалтан:

Нийслэлд: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын байр, 501 тоот өрөө; Тусламж, үйлчилгээний чанарын газрын мэргэжилтэн Б.Энх-Аюуш

Орон нутагт: Тухайн аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасаг; Тасгийн дарга

“Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын www.emd.gov.mn цахим хуудаснаас татаж авна уу.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

“Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах журам / үзэх /

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй