by
1800-1363

Мэдээ мэдээлэл

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА / шүдний эмнэлэг/

2020/03/23    537 Үзсэн   

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА 

2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Монгол улсын засгийн газрын “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 09 дүгээр тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”, Эрүүл мэндийн сайдын 2020 оны 2/851 тоот “Хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай “ чиглэлийг тус тус үндэслэн 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сумын Эрүүл мэндийн төвийн шүдний кабинетууд болон суманд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн шүдний эмнэлэг, Говь-сүмбэр аймаг, Нийслэлийн СБД-ийн 20-р хороо, БЗД-ийн 11-р хороо Хонхор тосгон, 20-р хороо Гачуурт тосгон, 28-р хороо Хужирбулан, ХУД-ийн 10-р хороо Шувуун фабрик ,12-р хороо Биокомбинат,13-р хороо Туул тосгон,14-р хороо Өлзийт хороолол, СХД-ийн 21-р хороо Жаргалант тосгон , Налайх, Багануур, Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох сумын Эрүүл мэндийн төвийн шүдний кабинетууд болон суманд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн шүдний эмнэлэг, Говь-сүмбэр аймаг, Нийслэлд дээр дурьдсан байршилд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд нь Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газарт  2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 12:00 цагаас өмнө дараах баримт бичгийг битүүмжлэн  шуудангаар ирүүлнэ үү.

Сонгон шалгаруулалтад оролцох шүдний кабинетууд болон хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдийн  бүрдүүлэх баримт бичиг:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай байгууллагын албан хүсэлт  /Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 42/А/88 тушаалаар баталсан үнэ тарифыг зөвшөөрсөн талаар хүсэлтэд дурдсан байна/
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Шүдний өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  4. Шүдний эмнэлэг / кабинет/-ийн гадаад , дотоод зохион байгуулалтын зураг,тайлбарын хамт
  5. Эмнэлгийн бүтэц орон тоог баталсан шийдвэрийн хуулбар
  6. Тусламж үйлчилгээг үзүүлэх эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /лиценз/, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар
  7. Эрүүл Мэндийн Сайдын 2019 оны А537-р тушаалын “Гуравдугаар” хавсралтын “Ажилтны эрүүл мэндийн хуудас”-аар эмнэлгийн ажилтан бүрийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан талаарх баримт
  8. Эрүүл мэндийн сайдын 2019 оны А537-р тушаалын “Тавдугаар” хавсралтын 7-р зүйлийн 7.6-р заалтын “ с”  хэсэгт заасан нэг удаагийн хэрэглэх багаж, хэрэгслийн нэршил, тоо хэмжээ, ханган нийлүүлэх гэрээний хуулбар болон хог хаягдлыг хэрхэн устгадаг талаар  баримт тайлбар
  9. Эрүүл мэндийн сайдын 2019 оны А537-р тушаалын дагуу автоклавын чанарын хяналтыг тогтмол хийдэг эсэхийг нотлох баримт
  10. Шүдний эмчилгээнд хэрэглэж байгаа усны чанарын хяналт тогтмол хийдэг эсэхийг нотлох баримт
  11. Шүдний эмнэлэг/кабинет/-ийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалт, фото зургийн хамт
  12. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны  сүүлийн 6 сар, 2020 оны эхний 2 сарын тайлангийн хуулбар /НД-7, НД-8 маягтаар/
  13. Орлогын албан татварын 2019 оны жилийн эцсийн ХХАОАТ-ын тайлангийн хуулбар;/зөвхөн хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд бүрдүүлнэ/
  14. Эрүүл мэндийн даатгалын цахим системд холбогдох боломжтойг нотлох баримт/ интернэтийн үйлчилгээний гэрээ, компьютер болон бусад тоног төхөөрөмжийн жагсаалт, фото зураг/
  15. Эрүүл мэндийн сайдын А/537 тоот тушаалын дагуу цэвэрлэгээ халдваргүйтгэлд хэрэглэж буй бодисын үйлдвэрлэгчийн зааварчилгааг мөрдөн ажилладаг эсэхийг нотлох баримт
  16. Нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн шүд эрүүлжүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн бол тайланг хавсаргах / давуу тал болно/

Бүрдүүлсэн баримт бичгийг ирүүлэх хаяг, хүлээн авах албан тушаалтан:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Мэргэжилтэн Г.Баярсүрэн  99058153, Мэргэжилтэн Н.Уранцэцэг 99022367

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй