by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Хувийн хэвшлийн эмнэлгийн сонгон шалгаруулалтын урилга

2020/03/16    1354 Үзсэн   

 

 

                           Сонгон шалгаруулалтын урилга

                                                                                                                                                                        Улаанбаатар хот

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16.1.4 дэх заалт, Дэлхий нийтэд тархаж байгаа шинэ коронавирусийн тархалт, Монгол улсад үүсэж болзошгүй эрсдлийг урьдчилан сэргийлэх, даван туулах үүднээс “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах үйл ажиллагаа”-г зохион байгуулах гэж байна.

Иймд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай “Даатгалын гэрээ” байгуулаагүй Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн, орчин үеийн нарийн мэргэжлийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангагдсан, коронавирусийн халдварын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг бүрэн зогсоож, зөвхөн коронавируст халдвартай өвчтөнийг хүлээн авч нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүчин чадал бүхий  хувийн хэвшлийн эмнэлгийг сонгон  шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй эмнэлэг нь дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, битүүмжлэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цагаас өмнө Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ирүүлнэ үү.


Эмнэлгийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай байгууллагын албан хүсэлт;
  2. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  3. Магадлан итгэмжлэлийн батламжийн хуулбар;
  4. Байгууллагын дотоод зохион байгуулалт, байршлын бүдүүвч зураг;
  5. Батлагдсан орны тоог хуваарилсан байгууллагын даргын шийдвэр;
  6. Тухайн эрүүл мэндийн байгууллагын бүтэц, орон тоо баталсан шийдвэр;
  7. Тусгай зөвшөөрөлд заасан тусламж, үйлчилгээний төлбөрийг баталсан  даргын тушаалын хуулбар;
  8. Тусламж, үйлчилгээг үзүүлэх мэргэшсэн хүний нөөцийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /лиценз/, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар;
  9. Хувийн хэвшлийн эмнэлэг нь нийгмийн даатгалын  шимтгэл төлөлтийн 2020 оны эхний 2 сарын  тайлан /НД-7, НД-8 маягтаар/;
  10. Хувийн хэвшлийн эмнэлэг нь орлогын албан татварын 2019 оны жилийн эцсийн тайлан;
  11. Тусламж, үйлчилгээний чанарын албаны төлөвлөгөө, тайлан;
  12. Зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийн жагсаалт;
  13. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үндсэн үзүүлэлтүүдийн мэдээлэл /өвчлөл, орны фонд ашиглалт, дундаж ор хоног, … /;
  14. 2020 оны чанарын болон сувилахуйн тусламж, үйлчилгээгий төлөвлөгөө.

Бүрдүүлсэн баримт бичгийг ирүүлэх хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тамгын газарт

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй