by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Орон нутгийн эрүүл мэндийн даатгалын ажилтнуудад чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

2020/10/28    747 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг аймаг орон  нутагт хариуцан хэрэгжүүлж, хөдөөгийн  эрүүл мэндийн байгууллага, даатгуулагч иргэдийг  ЭМДЕГ-тай холбох ажлыг зохион байгуулдаг Аймаг дүүргийн эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга, мэргэжилтнүүдийг чадавхжуулах  сургалтыг  зохион байгууллаа.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн сургалтыг нээж хэлэхдээ  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрүүл мэндийн даатгалын байгууллагаас хийж хэрэгжүүлэх гол ажлууд болон  олон улсын чанарын хяналтын  Up to date платформ, Нэг худалдан авалтын тогтолцоог хэрхэн хэрэгжүүлэх талаар ярьж танилцууллаа.

Мөн тус хуультай уялдан шинээр гарах дүрэм журмуудыг хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын тасгийн ажилтнуудын  үйл ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд гэрээт эрүүл мэндийн байгууллагуудыг мэдээлэл, арга зүйгээр хангаж  хамтран ажиллаж иргэдийн  сэтгэл ханамжийг өндөр байлгахад ажилтан бүр анхаарч хариуцлагатай, идэвх санаачлагатай ажиллах талаар зөвлөлөө .

Түүнчлэн энэ 11-р сарын 1-нээс эхлэн бүх шатны эмнэлгийн эмч нарын бичсэн цахим жороор эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулсан эмийн сангууд хэрхэн үйлчлэх, эрүүл мэндийн даатгалын нэгдсэн  цахим системд хэрхэн бүртгүүлэх, эмч нар цахим жорыг хэрхэн бичих талаар Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Х.Бат-Оргил танилцуулж зааварчилгаа өглөө.

Сургалтын үеэр ирэх оноос хэрэгжих  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой  хийж хэрэгжүүлэх ажил, тусламж үйлчилгээний чанарын хяналт хийхэд баримтлах эрх зүйн зохицуулалт,цаашид анхаарах асуудлууд, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлүүд,эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг иргэд даатгуулагчдад хүргэх сурталчилгааны ажилд  гэрээт эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах  чиглэлээр  ЭМДЕГ-ын холбогдох газар хэлтсийн дарга , ахлах мэргэжилтнүүд илтгэл тавьж  Аймаг,дүүргийн эрүүл мэндийн тасгийн эмч, ажилтнуудын асуултанд хариулж, арга зүйн зөвлөгөө өглөө.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй