by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Олон нийтэд сургалт зохион байгууллаа

2020/10/16    264 Үзсэн   
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсээс Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар сургалтыг Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн болон олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын ажилтнуудад зохион байгууллаа.
Мөн Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн салбар сургуулиудын багш, оюутнуудад зориулан сургалт явуулж 400 гаруй хүнийг хамрууллаа.
Сургалтын үеэр төрийн үйлчилгээний төлбөрийн нэгдсэн систем ebarimt аппликэйшн, эрүүл мэндийн даатгалын гар утасны edaatgal аппликэйшнээр эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх боломж болон эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээний хөнгөлөлтийг хэрхэн хянах талаар зөвлөгөө өглөө.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй