by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны шуурхай хурал боллоо.

2019/12/18    635 Үзсэн   

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо. Энэ удаагийн хурлаар ЭМДЕГ-ын дарга Г.Баясгалан нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээтэй холбоотой санхүүжилт, тулгамдаж буй асуудал болон шийдвэрлэх арга замуудын талаар мэдээлэл хүргэсэн юм.

Мөн энэ хүрээнд НЭМГ-ын холбогдох хэлтсүүдийн зүгээс ӨЭМТ-ийн 2019 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн гэрээг үнэлэх, хүүхдийн клиник сувилалын үйл ажиллагааны журам, томуу, томуу төст өвчний талаарх цаг үеийн мэдээлэл, “Эрүүл иргэн” аяны хэрэгжилт, статистик бүртгэл мэдээллийн аяны тайлан, 2020 оны хөрөнгө оруулалт болон урсгал төсөв, харьяа байгууллагын удирдах ажилтнуудын үүрэг, даалгаврын биелэлтийн чанар, тайлангийн талаар холбогдох хэлтсүүдийн зүгээс танилцууллаа.

.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар харьяа эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны шинэчлэл, тусламж үйлчилгээний зохицуулалтын асуудлаар мэдээлэл хийсэн бөгөөд томуу, томуу төст өвчний талаар цаг үеийн нөхцөл байдал, хүүхдийн орны ачаалал, эмч ажиллагсадын хуваарилалтын талаар төвийн зургаан дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн дарга нартай хэлэлцлээ.

Хурлын төгсгөлд жирэмсний хяналтанд онцгой анхаарах, томуу томуу төст өвчний идэвхжил, дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангаж ажиллах, орны зохицуулалтад анхаарах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж гарсан 0-2 насны хүүхдийн эрүүл мэндэд анхаарч,  Өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн эргэлт үзлэгийг сайжруулах, ЕБС-ийн сурагчдын амралт болон шинэ жилийн баяртай холбогдуулан урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх /ахуйн болон зам тээврийн осол гэмтэл, түлэгдэлт, хоолны хордлого, бусад өвчлөлөөс сэргийлэх/, НЭМГ-ын даргын А/188 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах, товлосон хугацаанд тайланг ирүүлэх, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэнд анхаарах, ӨЭМТ-ийн гүйцэтгэлийн гэрээг үнэлж, НЭМГ-ын даргын 02 тоот албан даалгаврын биелэлттэй хамт ирүүлэх зэрэг үүрэг, даалгаврыг эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад өглөө.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй