by
7010-1128

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалын хамтын ажиллагааны талаар мэдээлэл хүргэлээ .

2019/05/03    227 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Нийгмийн даатгалын ерөнхий газар  болон Нийслэлийн нийгмийн даатгалын газрын удирдах ажилтнууд мөн Нийслэлийн дүүргийн нийгмийн  даатгалын хэлтсүүдийн эрүүл мэндийн даатгалын байцаагч,  сургалт сурталчилгаа хариуцсан  мэргэжилтнүүд болон  бусад холбогдох ажилтнуудад Эрүүл мэндийн даатгалын тухай хууль холбогдох тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр мэдээлэл өгч, мэргэжил арга зүйгээр ханган, харилцан мэдээлэл солилцож, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг иргэдэд  чирэгдэлгүй хөнгөн шуурхай хүргэх талаар сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар  Бодлогын  хэрэгжилтийн газрын мэргэжилтнүүд Эрүүл мэндийн даатгалын тухай хууль хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан дүрэм, журам тушаалууд болон даатгуулагчийн “Түр тодорхойлолт”талаар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах Өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээний журам болон Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөрийн талаар  Тусламж, үйлчилгээний чанарын газрын мэргэжилтнүүд  танилцууллаа.

Мөн Олон нийттэй харилцах хэлтсээс Эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээ мэдээллийг хэрхэн олон нийтэд хүргэдэг мөн сургалт сурталчилгаан дээр хамтран ажиллах боломжтой талаар мэдээлэл хүргэсэн.

Эрүүл мэндийн даатгалын цахим систем болон даатгуулагчийн бүртгэлийн талаар Мэдээлэл технологийн хэлтэс, Санхүүгийн хэлтсийн мэргэжилтнүүд  тус тус мэдээлэл хүргэж сургалтанд хамрагдсан төлөөллүүдтэй харилцан ярилцаж  сонирхсон асуултанд хариуллаа.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй