by
7010-1128

Мэдээ мэдээлэл

Дэлхийн эм зүйчдийн өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэндчилгээ дэвшүүллээ.

2019/09/25    296 Үзсэн   

Монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авъяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан хүчин зүтгэж байгаа нийт эм зүйч та бүхэндээ Дэлхийн эм зүйчдийн өдрийн мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе!
Турк улсын Стамбул хотноо 2009 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хуралдсан Дэлхийн эм зүйн холбооны хурлаас энэ өдрийг “Дэлхийн эм зүйчдийн өдөр” болгон зарлаж, албан ёсоор тэмдэглэж ирсэн бөгөөд Монгол улс 5 дах удаагаа тэмдэглэж байна.
Монгол Улсад эм хангамжийн салбар  хувийн хэвшилд шилжсэн анхны салбаруудын нэг. Хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр тасралтгүй хангах үүргийг та бүхэн маань залгуулж яваа билээ.
Монгол хүний эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн эмийн үндэсний бодлогыг тодорхойлох, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмийн худалдан авалтыг оновчтой зохион байгуулах, улсын төсвийн зарцуулалтыг сайжруулах зэрэг олон ажил эм зүйн салбарт амжилттай хэрэгжсэн.
Өнөөг хүртэл хийсэн бүтээснээ бататгах, үндэсний эмийн үйлдвэрлэлийг олон улсын түвшинд хөгжүүлэн, экспортыг дэмжих, хурдацтай хөгжиж байгаа дэлхийн эм үйлдвэрлэлийн салбарын түвшинд нийцсэн эмийн зохицуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ард иргэдэд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, нянгийн тэсвэржилтээс сэргийлэх зэрэг олон зорилт та бид дэвшүүлэн тавьсан.
Түүнчлэн эрүүл мэндийн салбарын хөгжилд эм зүйчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах, орчин үеийн дэвшилтэт технологи, шинэ бүтээл нэвтрүүлэхийг хөхүүлэн дэмжих чиглэлээр бид хамтран ажиллаж байна.
Эм зүйн салбарыг хөгжүүлэхийн төлөө мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа Монголын үе үеийн эм зүйч та бүхэндээ талархал илэрхийлж, эрүүл мэндийн салбарын хөгжил, шинэчлэл, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд манлайлан амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье!

Монгол хүн бүр эрүүл энх, аз жаргалтай байх болтугай.

УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй