by
7010-1128

Мэдээ мэдээлэл

Магадлан итгэмжлэгдсэн спортын клубыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

2019/11/28    1385 Үзсэн   

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас даатгуулагчдыг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд хамруулах Магадлан итгэмжлэгдсэн спортын клубыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй Магадлан итгэмжлэгдсэн спортын клуб нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн 2019 оны 12 дүгаар сарын 20-ны өдрийн 12:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.

Сонгон шалгаруулалтад оролцох Магадлан итгэмжлэгдсэн спортын клубын бүрдүүлэх баримт бичиг:

  1. Спортын клубын танилцуулга бүхий албан бичиг
  2. Магадлан итгэмжлэлийн батламжийн хуулбар
  3. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  4. Спортын холбоонд бүртгүүлсэн бүртгэлийн хуулбар
  5. Спортын клубын үйл ажиллагаа явуулж буй барилга байгууламжийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, түрээсэлдэг бол түрээсийн гэрээний хуулбар, барилгын гадаад болон дотоод зохион байгуулалтын бүдүүвч зураг, фото зураг, дэлгэрэнгүй тайлбар
  1. Спортын клубын бүтэц, орон тоог баталсан шийдвэр, хүний нөөцийн хөдөлмөрийн гэрээний хуулбар
  2. Спортын клубын эмч, арга зүйч-багш, дасгалжуулагчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /лиценз/, мэргэжил, боловсролын гэрчилгээний хуулбар
  3. Спортын төрөл бүрт зориулагдсан тоног, төхөөрөмжийн жагсаалт, фото зураг
  4. Спортын төрөл бүрээр баталсан хөтөлбөрийн хуулбар
  5. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2018 оны 09 сараас 2019 оны 09 сарын тайлан /НД-7, НД-8 маягтаар/
  6. Татвар төлөлтийн 2018, 2019 оны цахим тодорхойлолт
  7. Татварын НӨАТУС-д холбогдсон тухай лавлагаа, хувь хүнд сугалааны дугаар бүхий төлбөрийн баримт олгодог эсэхийг нотолсон баримт
  8. Интернет үйлчилгээний гэрээ, компьютер, тоног төхөөрөмжийн жагсаалт
  9. Албан ёсны цахим хуудас, сошиал хаягийн нэр болон https://www.google.mn/maps-т албан ёсны хаягаа бүртгүүлж, тэмдэглүүлсэн тухай нотлох баримт

Бүрдүүлсэн баримт бичгийг ирүүлэх хаяг, хүлээн авах албан тушаалтан:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын байр 805 тоот өрөө – Ахлах мэргэжилтэн Г.Бат-Эрдэнэ

“Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас урамшуулал олгох журам”ыг дараах линкээр орж татаж авна уу. https://www.legalinfo.mn/law/details/14754

Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах журмыг энд дарж татаж авна уу.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй