by
7010-1128

Мэдээ мэдээлэл

Зөвлөмж, мэдэгдэл хүргүүлэх тухай /ӨЭМТ, ЭМД-ын гэрээтэй байгууллагуудад/

2019/06/14    2618 Үзсэн   

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН БОЛОН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ГЭРЭЭТЭЙ
БАЙГУУЛЛАГЫН ДАРГА /ЗАХИРАЛ/ НАРТ

Зөвлөмж, мэдэгдэл хүргүүлэх тухай

Эрүүл мэндийн даатгалын цахим систем дэх  иргэд-даатгуулагчдын  эрүүл мэндийн талаарх мэдээлэл нь Төрийн болон албаны нууцын тухай хууль болон  Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолоор төрийн нууцад хамрагдсан.  Гэтэл зарим өрхийн эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн байгууллагуудын эрх бүхий хэрэглэгч эмч нар  “Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах” гэрээний ач холбогдол, үр дагаврыг ухамсарлахгүйгээр системд нэвтрэх нэр, нууц үгээ бусдаар ашиглуулах, дундаа хэрэглэх, ажлаас чөлөөлөгдсөний дараа хэрэглэсээр байдаг зэрэг ноцтой зөрчлүүд хяналт, шалгалтын явцад илэрч байгаатай холбогдуулан дараах зөвлөмж, мэдэгдлийг хүргүүлж байна. Үүнд:

  1. Гэрээний 2.2.1-д заасны дагуу шинээр ажилд орсон эмчтэй тус гэрээг байгуулж, холбогдох баримт бичгийн хуулбарыг бүрэн гүйцэд бүрдүүлж, даруй ирүүлж байх;
  2. Гэрээний 2.2.2-т заасны дагуу эрүүл мэндийн байгууллага, хуулийн этгээдийн дарга /захирал/ нь эрх бүхий хэрэглэгчийг ажлаас чөлөөлсөн, өөрчилсөн тухай шилжилт хөдөлгөөнийг албан бичгээр нэн даруй мэдэгдэж, цахим эрхийг хаалгах;
  3. Нууц мэдээ, мэдээлэлд нэвтрэх нэр, нууц үг багтдаг учраас эмч, ажилтныг хувийн цахим хаягтай болгож гэрээнд заавал бичиж байх;
  4. Гэрээний 2.3.1-д заасны дагуу эрх бүхий хэрэглэгч нь “Эрүүл мэндийн даатгалын цахим системд”-д нэвтрэх нэр, нууц үгийг задруулахгүй, бусдад ашиглуулахгүй байх үүрэгтэй бөгөөд зөрчсөн тохиолдолд тухайн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн болон зөрчлийн хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Энэ талаар шаардлагатай сургалтыг нэвтрэх эрх бүхий эмч, ажилтанд явуулах, гэрээний хэрэгжилтэд эрүүл мэндийн байгууллагын удирдлага хяналтыг тогтмол тавих;

Иймд төрийн нууц хадгалагч этгээд нь уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гарах аливаа эрсдэлийг ухамсарлах, зөрчсөн тохиолдолд тухайн эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтан нь санхүүгийн болон эрх зүйн хариуцлага хүлээхийн зэрэгцээ санхүүжилтыг зогсоох, даатгалын гэрээг цуцлах, тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүртэлх хариуцлага хүлээж болохыг мэдэгдье.

 

          ДАРГА                          Ч.АЛТАНХУЯГ

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй