by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Зарим аймгуудад хийсэн хяналт шалгалтын тайланг хэлэлцлээ

2020/11/19    190 Үзсэн   
ЭМДЕГ-ын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн даргын Зөвлөлийн онлайн хурлаар тус газрын Хяналт, шалгалтын газраас Баян-Өлгий, Говь-Алтай, Сүхбаатар аймгуудад хийсэн төлөвлөгөөт хяналт, шалгалтын дүнг хэлэлцлээ. Шалгалтанд дээрх аймгуудын даатгалын гэрээтэй эрүүл мэндийн байгууллагуудын 70 хувь хамрагдсан бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудад илэрсэн алдаа зөрчилд тухай бүр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 20 эрүүл мэндийн байгууллагад улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, 13 эрүүл мэндийн байгууллагын илэрсэн зөрчлийн мөнгөн дүнд нийт 25,9 сая төгрөгийн Улсын байцаагчийн акт тогтоосон байна. Төлөвлөгөөт шалгалтанд хамрагдсан аймгуудын эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, эмч мэргэжилтэнүүдэд шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил, эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн заалтуудын талаар сургалт зохион байгууллаа.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй