by
7010-1128

Мэдээ мэдээлэл

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа.

2019/05/01    231 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчидтэй  уулзалт хийж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагаа болон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг танилцууллаа.

Уулзалтанд  ДЭМБ-ын Эрүүл мэндийн тогтолцооны газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Эрүүл мэндийн бодлого санхүүжилтийн хэлтсийн дарга  Петр Коулей болон   ДЭМБ-ын төлөөлөгч Мелани Бертрам, Александру Гайна нар  оролцлоо.      .

Эрүүл мэндийн даатгалын салбарын 2018 оны ажлын гүйцэтгэл, 2019 онд шинээр хэрэгжих ажлуудын талаар Бодлогын  хэрэгжилтийн газрын дарга Г.Гийхнаран мэдээлэл  хийлээ.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр , Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ, Өрх, сум, тосгоны үзүүлж буй тусламж, үйлчилгээний талаар Тусламж, үйлчилгээний  чанарын газрын дарга И.Энхбат танилцуулга хийлээ.

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хэрэгжилт үйл явцын талаар Тусламж, үйлчилгээний чанарын газрын мэргэжилтэн Ж.Энхбилэг, ЭМД-ын цахим системийн хөгжүүлэлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Цахим систем хөгжүүлэх багийн менежер Г.Ариунбат нар тус тус  танилцуулга хийж төлөөлөгчдийн сонирхсон асуултанд хариуллаа.

Мөн ДЭМБ-ын төлөөлөгчид илтгэлүүдтэй холбоотой асуудлаар харилцан ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон.

Уулзалтын дараа Хан-Уул дүүргийн 15-р хорооны “Мэнд Саруул” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус эмнэлэг нь өнгөрсөн оноос ЭМДЕГ-тай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд ДЭМБ-ын төлөөлөгчид ЭМД-ын сангаас зардлын  төлбөрийг  хариуцах  Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийн талаар танилцлаа.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй