by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн даатгалын тасаг, гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудад шалгалт явагдаж байна.

2020/05/18    136 Үзсэн   

Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн даатгалын тасаг, гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудад Эрүүл мэндийн даатгалын тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт,  үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, стандарт, дүрэм журмын хэрэгжилт болон илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх зорилготой төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэж байна.

Шалгалтыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын дарга И.Энхбатаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн 9 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ.

Аймгийн даатгалын гэрээ бүхий төр, хувийн хэвшлийн эмнэлэг, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, шүдний эмнэлэг, эмийн сан, рашаан сувилал, лаборатори зэрэг 58 эрүүл мэндийн байгууллагуудыг шалгалтанд хамруулна. Шалгалтыг дараах чиглэлээр хийж байна.

  • “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ”, болон “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх, худалдан авах гэрээ”–ний хэрэгжилт,
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын бүрдүүлэлт, хуваарилалт, төвлөрүүлэлт,
  • Аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаа, даатгуулагчдад үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, зардлын гүйцэтгэл,
  • 2019 оны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, зардлын гүйцэтгэлийг давхар шалгах.

Хяналт шалгалтын үр дүнг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим хуудас болон фэйсбүүк хуудсаар дамжуулан иргэд даатгуулагчдад мэдээллэнэ.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй