by
7010-1128

Мэдээ мэдээлэл

Даатгуулагчдад үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулна.

2019/11/08    529 Үзсэн   

Дорноговь болон Төв аймгуудын иргэд, даатгуулагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн даатгалын байгууллагуудын “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”-ний хэрэгжилт, эрүүл мэндийн байгууллагуудын даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар зардлын төлбөрийн нэхэмжлэлд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын мэргэжилтнүүд хяналт шалгалт хийж байна.

Шалгалтаар тус аймгуудын эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий 40 гаруй эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийг шалгана.

Мөн Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллага болон орон нутгийн дахь эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчил дутагдлыг арилган, мэргэжил арга зүйн зөвлөмж өгнө.

Энэхүү шалгалтыг 2019 оны 11 сарын 4-нөөс 14-ний  өдрийг хүртэл 10  хоногийн  хугацаанд гүйцэтгэнэ.

Шалгалтаар аймгуудын Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаа, даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, зардлын гүйцэтгэлд хийсэн хяналтыг  давхар шалгана.

Мөн аймгуудад үйл ажиллагаа явуулж байгаа гэрээ бүхий Төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, эмийн сан, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд В,С вирусийн илрүүлэх, шинжилгээ болон баталгаажуулах, тоолох шинжилгээ хийх лабораторийн гэрээний хэрэгжилт, зэргийг шалгаж мэргэжил арга зүйгээр хангана.

Энэхүү  шалгалтыг хяналт шалгалтыг хийснээр иргэд даатгуулагчдад үзүүлж байгаа эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж, үйлчилгээ чанартай хүртээмжтэйгээр иргэд даатгуулагчдад хүрэх юм.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй