by
7010-1128

Мэдээ мэдээлэл

ДААТГАЛЫН ГЭРЭЭ БҮХИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

2018/06/07    2315 Үзсэн   

 

ДААТГАЛЫН ГЭРЭЭ БҮХИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН  АНХААРАЛД

 

2018-06-06

       Эрүүл мэндийн даатгалын байгууллага, эрүүл мэндийн байгууллага хооронд 2018 онд байгуулсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”, “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээ худалдан авах гэрээ”, “Оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”-ний 2018 оны эхний хагас жилийн биелэлтийг дүгнэх үйл ажиллагаа 2018 оны 06 сарын 21-27-ны өдрүүдэд зохион байгууллагдах тул эрүүл мэндийн байгууллагууд тогтоосон хугацаанд хуваарийн дагуу ирж оролцоно уу. Үүнд:

  1. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ  ГАЗРЫН байранд:
    1. Эмийн сангийн гэрээ дүгнэлт 2018 оны 06 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд;
    2. Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, рашаан сувилал, лабораториудын гэрээ дүгнэлт 2018 оны 06 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд.

 

  1. Аймгийн болон Багануур, Налайх дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын гэрээ дүгнэлт 2018 оны 06 дугаар сарын 21-25-ны хооронд аймаг (дүүрэг)-ийн ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАСГИЙН БАЙРАНД.

Гэрээ дүгнэхэд бүрдүүлэх материалын жагсаалтыг хавсаргав. ТАТАЖ АВАХ

Жич: Гэрээ дүгнүүлэхдээ эрүүл мэндийн байгууллагын дарга /захирал/нар байгууллагын тамгатайгаа биеэр ирнэ үү.

 

Хаяг:  Улаанбаатар хот, Хан-уулдүүргийн 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө

Утас: 70101128

Вэб:   www.emd.gov.mn

 

 

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ  ГАЗАР

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй