by
1800-1363

Мэдээ мэдээлэл

ДААТГАЛЫН ГЭРЭЭ БҮХИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

2020/02/28    3124 Үзсэн   

Монгол улсын засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, короновирусийн шинэ хэвшинжээр /nCoV/ үүсгэгдсэн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой  дараах арга хэмжээг авч ажиллана уу.

  1. Даатгуулагчийн хурууны   хээ   уншигч   төхөөрөмжийг   2020   оны   03   дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  хугацаанд ашиглахгүй байх;
  1.  Дээрх хугацаанд даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний өвчний түүх,  сувиллын карт болон  холбогдох  анхан шатны  материалыг  зардлын төлбөрийн   нэхэмжлэл,   жагсаалтыг   гэрээнд   заасан   хугацаанд     цахимаар илгээж байх;
  1. Тусламж, үйлчилгээний   чанарын   газраас   хяналт,   шалгалтыг   цахим програмаар болон тухайн эрүүл мэндийн байгууллагад очиж хийнэ.
  2. Жич:   Тусламж,   үйлчилгээний   зардлын   нэхэмжлэлийг   Санхүү, төлбөрийн хэлтэст гэрээнд заасан хугацаанд  цаасаар ирүүлнэ.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй