by
7010-1128

Мэдээ мэдээлэл

11 эмнэлэг гемодиализийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

2019/04/17    422 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Гемодиализийн тусламж, үйлчилгээг 2019 онд гүйцэтгэх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын сонгон шалгаруулалтыг зарлаж, холбогдох хууль, журмын хүрээнд шалгаруулан тэнцсэн эмнэлгүүдтэй эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулан ажиллаж байна.

Өнгөрсөн онд хувийн хэвшлийн 7 эмнэлэг энэхүү тусламж, үйлчилгээг иргэд даатгуулагчдад үзүүлж байсан бол энэ онд хувийн хэвшлийн 11 эмнэлэг 80 гаруй аппараттай Гемодиализийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр боллоо.

Энэхүү сонгон шалгаруулалт зарлагдсанаар Гемодиализийн тусламж, үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын тоо нэмэгдэж иргэд даатгуулагчид уг тусламж, үйлчилгээг  хүртээмжтэй түргэн шуурхай авах нөхцөл бүрдэж байна.

Гемодиализийн тусламж, үйлчилгээг авах зайлшгүй шаардлагатай иргэд дараах 11 эмнэлгээс харьяалал харгалзахгүйгээр сонгон үйлчлүүлэх боломжтой юм.

/Эмнэлгийн жагсаалт Энд дарж үзэх/

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй