by
1800-1363

Мэдээ мэдээлэл

ГЭРЭЭ ДҮГНҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРДҮҮЛЖ ИРЭХ МАТЕРИАЛ

2018/05/18    2626 Үзсэн   

2017 ОНД “ДААТГУУЛАГЧИД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНИЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ” БАЙГУУЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛГЫН АНХААРАЛД

Эрүүл мэндийн даатгалын байгууллага болон Эрүүл мэндийн байгууллага хооронд байгуулсан 2017 оны “Даатгуулагчдад урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”-г 2018 оны 05 сарын 9-10-ны өдрүүдэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын байранд дүгнэх тул хуваарийн дагуу ирж оролцоно уу. Гэрээ дүгнэхэд бүрдүүлэх материалын жагсаалтыг хавсаргав. Жич: Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий Орон нутгийн ЭМБ-уудын гэрээ дүгнэлт аймгийн ЭМД-ын тасгийн байранд дээрх өдрүүдэд зохион байгуулагдана.

2017 ОНЫ “ДААТГУУЛАГЧИД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНИЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ” ДҮГНҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛГЫН БҮРДҮҮЛЖ ИРЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

1. Улсын бүртгэлийн гэрчилгээ
2. Тусгай зөвшөөрөл
3. ЭМД-тай байгуулсан гэрээ
4. Байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, хүний нөөцийн тушаал, холбогдох материал 2017 оны 4-р улирлын НД-ын тайлан НД 7,8
5. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоо хийхэд шаардлагатай тоног төхөөрмжийн жагсаалт /Багц сонгосон байдал/
6. Анхан шатны маягтын бүртгэлийн жагсаалт, хөтөлсөн байдал
7. Шинжилгээ, оношилгоо, эмчилгээний стандартын жагсаалт, мөрдөлтийн хувь
8. Лабораторийн гадаад, дотоод хяналт хийсэн тэмдэглэл
9. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан даатгуулагчийн тоо /Багц тус бүрээр /Шинжилгээг биеэр ирж өгсөн хүний тоо, сорьц авсан хүний тоо/
10. Илэрсэн өвчлөлийн бүтэц, хийсэн дүгнэлт
11. Шинжилгээний хариуг даатгуулагчдад хүргэсэн байдал /иргэн өөрөө ирж авсан, цахимаар илгээсэн хүний тоо/
12. ЭМД-ын эмч, байцаагчийн хасагдлын шалтгаанд хийсэн судалгаа
13. Сэтгэл ханамжийн судалгаа, судалгааны дүн, хийсэн ажил
14. Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол шийдвэрлэсэн байдал
15. Холбогдох хяналтын байгууллагаас хийсэн шалгалтын дүгнэлт, үнэлгээ, илэрсэн зөрчил, шийдвэрлэсэн байдал
16. Даатгуулагчийг мэдээлэлээр хангасан, хамралтыг сайжруулах талаар зохион байгуулсан ажил

Холбоо барих утасны дугаар:
99144337, ЭМДЕГ-ын ахлах мэргэжилтэн
99184445, ЭМДЕГ-ын мэргэжилтэн

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй