by
7010-1128

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

2019/05/08    254 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Өлзийт тосгоны Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ гэсэн 4 төрлийн тусламж, үйлчилгээг  иргэд даатгуулагчдад хэрхэн хүртээмжтэй хүргэж байгаа талаар танилцаж зөвлөгөө өглөө.

Мөн Хэнтий аймгийн төвийн өрхийн эмнэлгийн   дарга нар болон Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий 7 эмийн сангийн эрхлэгч нартай уулзаж тулгамдаж байгаа асуудал болон одоо хэрэгжүүлж байгаа ажлын талаар санал бодлыг сонсож, эрүүл мэндийн даатгалын байгууллагын одоогийн байдал, цаашид хийх ажлын талаар танилцуулаа.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй