by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Баян-Өлгий, Говь-Алтай аймагт хяналт шалгалт хийлээ

2020/10/05    218 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалтын газар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба хамтран Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудад төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийлээ.

Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаа, даатгалын гэрээ бүхий  эрүүл мэндийн байгууллагуудад Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, эрүүл мэндийн даатгалын гэрээний хэрэгжилтэнд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, стандарт дүрэм, журмыг үндэслэн хяналт хийж ажиллалаа.

Шалгалтанд Говь-Алтай аймгийн гэрээ бүхий 60, Баян-Өлгий аймгийн 34 эрүүл мэндийн байгууллагыг хамруулж эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, шалгалтаар илэрсэн нийтлэг алдаа зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар эрүүл мэндийн байгууллагуудын дарга, эрхлэгч, бусад холбогдох мэргэжилтэн, эмийн санч нарт нэгдсэн сургалт зохион байгуулж мэргэжил, арга зүйн зөвлөмж өглөө.

Шалгалтаар илэрсэн  зөрчил, дутагдал цаашид  засч сайжруулах талаар газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний дараа авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай иргэд даатгуулагчдад дахин мэдээлнэ.

 

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй