by
7010-1128

Мэдээ мэдээлэл

Албан байгууллагад сургалт зохион байгууллаа.

2019/10/01    162 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсээс Чингис шар айраг ХХК-ийн удирдлагууд болон 40 гаруй ажилчдад Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах 10 гаруй нэр төрлийн тусламж, үйлчилгээг танилцууллаа.

Мөн  “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр, Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөр, ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг хариуцах Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг оношилгоо шинжилгээний талаар мэдээлэл хүргэлээ.

Сургалтанд хамрагдсан ажилчид ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг хариуцах эмийн үнийн хөнгөлөлтийн талаар асуухаа гадна Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэгт хэрхэн хамрагдах талаар асууж байлаа.

Нийт албан хаагчид Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний талаар мэдлэгтэй болсондоо баяртай байлаа

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй